УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
ЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025" спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна.

2025 оны тавдугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025"-д нийт 40 багийн 1800 орчим тамирчин спортын 7 төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63 тамирчин спортын 5 төрлөөр оролцож байна.

Наадмын 3 дах өдрийн байдлаар ЭТТ-н тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.
- Сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2 хожилтой хэсгээ тэргүүлсэн бол эмэгтэй баг хэсэгтээ 3 хожил байгуулж шилдэг 6 багт үлдээд байна.
- Волейболын эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 16 багт үлдэж хасагдах шатны тоглолт хийх гэж байна.
- CS 2 баг хэсэгтээ 5-0 амжилтаар тэргүүлсэн бөгөөд upper bracket буюу хэсэг болгоны тэргүүн багууд өрсөлдөх тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн багтай хийх гэж байна.
- Дартсын багийн төрөлд хэсгээс 2-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хийхээр хүлээж байна.
- Шатрын баг нийт 6 өрөг тоглосноос 3 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтой байна .
- Теннисийн баг тамирчид хэсгээс 3-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хүлээж байна.





