Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.