"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 3 УДААГИЙН АРИЛЖААГААР 70.4 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 19.2 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 70.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Баяжуулсан коксжих нүүрсний үнэ 131.9 ам.долларт, баяжуулсан болон баяжуулаагүй эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 50.4 ам.доллар болон 39.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Зах зээлийн уналттай энэ үед нүүрсний борлуулалтыг тасралтгүй явуулах, сорчлохгүйгээр олборлох, борлуулах бодлогын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд Биржээр 22 удаагийн арилжаагаар 94.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.44 сая тонн нүүрс борлуулаад байна.