БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАГИЙН ГИШҮҮД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРТ АЖИЛЛАЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарт 2025 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн М.Эрдэнэжаргал, Г.Отгонбаяр болон компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Т.Хатантөмөр, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга А.Одонтунгалаг нар ажиллалаа.

Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд томилолтын хугацаанд Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 26 тогтоол болон Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд ажиллав.

Салбар дахь хариуцсан газар, хэлтэс, нэгжийн холбогдох албан тушаалтнуудаас үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсож, газар дээр нь танилцсаны дараа Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаад тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлыг  шийдвэрлэж, цаашид богино хугацаанд яаралтай хэрэгжүүлэх ажлуудад чиглэл өглөө.