“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Даадшины Энхжаргал, салбарын тээвэр авто зам хариуцсан албаны тээврийн мэргэжилтнээр ажиллаж байсан Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын мастер Самдангийн Болдбаатарт компанийн удирдлагууд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Д.Энхжаргал нь 2012 онд Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тооцооны нягтлан бодогчоор ажилд орсноос хойш компанид тасралтгүй 13 жил, улсад нийт 32 жил ажилласан компанийн ууган ажилтны нэг юм.
С.Болдбаатар нь анх 2012 онд Авто замын төслийн мэргэжилтнээр ажилд орсноос хойш компанид тасралтгүй 13 жил, авто тээврийн салбарт нийт 28 жил ажилласан ууган ажилтны нэг юм.