“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 багц 128,000 мянган тонн эрчим хүчний нүүрс, 1.75 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс борлууллаа.

Ингэснээр 2025 оны 09 сарын 26-ний өдрийн хоёр удаагийн арилжаагаар нийт 6.25 сая ам.долларын үнэлгээ бүхий 160.000 тонн нүүрс биржээр амжилттай борлууллаа.