"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 10.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт 2 харилцагч оролцож БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдан авлаа.
Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байна.