ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цанхийн уурхайн машин, техникүүдээс актлагдсан дугуйг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэйгээр аюултай хог хаягдлыг зайлуулах хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх боломжийг судалж байна.  

Иймд хаягдал дугуй худалдан авах үнийн санал, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хамт 2025 оны 10 дугаар сарын 09-ний дотор албан бичгээр болон environment@erdenestt.mn хаягаар ирүүлэхийг урьж байна.


Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1.    Үнийн санал албан бичгээр
2.    Улсын бүртгэлийн гэрчилгээ
3.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ