"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжааг амжилттай хийж 3.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжааллаа. Арилжаанд оролцогч тонн тутмыг 95.70 ам.доллароор БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр худалдан авлаа.