“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Цанхийн баруун уурхайн хойд хэсэг буюу хоёрдугаар талбайд олборлолт хийж эхэллээ. Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайг эхлүүлснээр нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэв.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 05 сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Тус төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах юм.
Төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн, Нүүсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүргэх боломжтой болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 09 сарын 27-ны өдөр “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг анх удаа зохион байгуулж харилцагч, худалдан авагчдад ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ танилцуулав.
“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээний үеэр Цанхийн баруун уухайгаас олборлосон сайн чанарын 1/3 нүүрсийг харилцагч, худалдан авагчдад танилцуулав. Тус бүтээгдэхүүн нь хамгийн бага үнслэгтэй өндөр чанартай 1/3 коксжих нүүрс гэдгээрээ онцлогтой.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулав.
ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлүүлсэн.
Тус боомт нь Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 27.5 сая тонн нүүрс борлуулж 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар байна. Биржийн арилжааг тогтмол явуулж 2025 онд 151 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 12.6 сая тонн нүүрс борлууллаа.