192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 20.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
 
Үүнд:
Коксжих нүүрс - 128.0 мянган тонн, 124.30 ам.доллараар арилжаалж нийт 15.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 13.0 ам.доллараар буюу 12% өслөө.
 
1/3 Коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 68.40 ам.доллараар арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
 
2026 онд 10 удаагийн арилжаагаар 81.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 864 мянган тонн нүүрс арилжлаа.