НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЖЭЭЛИЙН НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН КОНВЕЙЕР, БУТЛУУР, АЧИЛТЫН БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЖ АВАХ ШИЙДВЭР ГАРЛАА

Өмнөговь аймгийн засаг даргын "Улсын комисс томилох тухай" захирамжаар байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажиллаж байнгын ашиглалтад хүлээж авах шийдвэр гаргалаа. Тус конвейерийн байгууламж нь Монгол Улсад хамгийн урт буюу 12.6 км урт бөгөөд 18 сарын дотор барьж ашиглалтад орууллаа.
 
Конвейер байнгын ашиглалтад орсноор тээврийн зардал, бүтээгдэхүүний өртгийг бууруулж бүтээмж, ашигт ажиллагааг өсгөх боломжтой юм. Мөн тээвэрлэх үеийн тоосноос үүсэх агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чухал ач холбогдолтой юм.
 
Конвейерийн систем нь Герман улсын конвейерийн стандарт болох DIN стандартыг нутагшуулж үйлдвэрлэлийн технологит ашигласан бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, авто тээврээс үүдэлтэй тоосжилтыг 80 хувь бууруулах байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологи бүхий байгууламж юм.