XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Ти Эн Түншлэл, Үндэсний Оператор Түншлэл, Үндэсний Уурхайчид Түншлэл, Үндэсний Манлайлал Түншлэл, Кэй Эй Майнинг ХХК, Овоот толгой ресурс ХХК, Спэйшл Майнинг Сервис ХХК хамтран Цогтцэций сумын Сийрст багийн ахмад настнууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.