“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Гончигсүрэнгийн Энхбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 02 сарын 06-ны өдрийн 12 дугаар зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасныг компанийн удирдлагууд өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ.
Г.Энхбат нь 2019 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төв оффис болон салбарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байгаа юм.