АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхайн хэлтэст “Төлөвлөлтийн инженер” ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүдийг хийж, гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
  • Геологи, уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажиллаж байсан ажлын туршлагатай;
  • Уул уурхайн Micromine, Minex мэргэжлийн программ дээр ажиллах өндөр чадвар, туршлагатай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;
  • Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 12 дугаар сарын 13-ны дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/