АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт “Боловсруулалт, чанарын геологич /геологич/-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
 
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Нүүрсний чанар, нөөцийн тооцоолол, стрүктүрийн хэмжилт, хагарал, ан цав, унал суналыг тодорхойлох, хэмжилт, дээжлэлт, анхдагч баримт мэдээлэл бүрдүүлэлт, мэдээллийн сан бүртгэл, хяналт, үр дүнгийн тайланг боловсруулах, судлахтай холбоотой ажлуудыг хариуцах
  • Нүүрсний биетийн  3D загварчлал (micromine), модел боловсруулалтыг тогтмол чанартай хийж шинэчилэх, уурхайн олборлолтын явцад нүүрсний хаягдал бохирдолыг тооцох
  • Нүүрсний найрлага, петрографийн шинж чанар, тооцоолол /blending optimization / хийх
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Геологич мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавраас дээш зэрэгтэй байх 
  • Уг мэргэжлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Баримт бичиг, судалгааны тайлан боловсруулах өндөр чадвартай
  • Эксел дээр томъёо оруулах, мэдээллийн сан үүсгэх чадвартай
  • Микромайн,  Минекс зэрэг 3D уурхайн программын зохих мэдлэгтэй   
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Түргэн сурах чадвартай байх
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
  • Эрүүл чийрэг бие бялдартай
 
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 12  дугаар сарын 13-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү. 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308, 310/