АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ДЭД БҮТЦИЙН ХЭЛТСИЙН АВТО ЗАМЫН ИНЖЕНЕР 
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтцийн хэлтэст “Авто замын инженер” ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүдийг хийж, гүйцэтгэх
 
Тавигдах шаардлага:
Авто замын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
Компьютерийн хэрэглээний программууд, AutoCad программыг бүрэн эзэмшсэн
Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
 
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 04-ний дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-70118585 /307, 310/