ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.04.16
Тендер шалгаруулалтын нэр: Microsoft office 365 essential license нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202004350
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Microsoft office 365 license нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу
.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 2,592,000 /хоёр сая таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508