Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 63.4 ам.доллар/тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% ба түүнээс дээш
Үнийн хөнгөлөлт:
-
Урьдчилгаа 10.0 сая ам.доллар төлбөл үнэ 60.20 ам.доллар/тонн
-
Урьдчилгаа 15.0 сая ам.доллар төлбөл үнэ 59.60 ам.доллар/тонн
-
Урьдчилгаа 20.0 сая ам.доллар төлбөл үнэ 59.00 ам.доллар/тонн
Төлбөрийн нөхцөл: Төлбөрийг зөвхөн урьдчилан хүлээн авна.
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Сонгон шалгаруулалтад оролцохын өмнө тонн тутмын 1 ам.долларын барьцаа төлбөрийг дор дурдсан дансанд шилжүүлсэн байх.
Хүлээн авагчийн нэр: ERDENES TAVAN TOLGOI JSC
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв
Хүлээн авагчийн дансны дугаар: 346502273754 USD
Харилцагч банкны нэр, хаяг: STATE BANK OF MONGOLIA Ulaanbaatar City, Mongolia
Свифт код: STBMMNUB
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр (50-иас багагүй);
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
-
Хамтарсан санал хүлээн авахгүй. Нэг хуулийн этгээд дангаараа санал ирүүлнэ;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Гэрээний барьцаа урьдчилан байршуулж, баримтыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргаж ирүүлэх;
-
Урьдчилгаа төлбөрийг 10 сая ам.доллар буюу түүнээс дээж төлж, үнийн хөнгөлөлтөд хамрагдсан компанитай гэрээ байгуулах тохиолдолд цаашид үнийг улирал бүр индекс тооцох аргачлалын дагуу тогтооно;
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2020-04-29-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхарт
Холбогдох утас: 75055555-ext.-910