АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙН А БАГЦЫН
/Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын/
АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЗАР
Огноо: 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Нэр: ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙН А БАГЦЫН /Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын/ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЗАР
Мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
Саналын хэл нь Монгол хэл байна.
Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь: Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сар
Үнийн санал ирүүлэх шаардлагатай.
1. Сонгон шалгаруулалтад оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлох дараах баримтыг саналын хамт ирүүлэх:
-
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх /Гадаадын этгээд оролцох бол үүсгэн байгуулагдсан улсын үүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх/;
-
НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /Гадаадын этгээд оролцох бол үүсгэн байгуулагдсан улсын үүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх/;
-
Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна. Татварын байгууллагын бар код бүхий тодорхойлолт ирүүлэх. /Гадаадын этгээд оролцох бол үүсгэн байгуулагдсан улсын үүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх/;
-
Нийгмийн даатгалын байгууллагын өргүй тухай тодорхойлолт /Гадаадын этгээд оролцох бол тус баримт бичиг ирүүлэх шаардлагагүй/;
-
Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа /Гадаадын этгээд оролцох бол эрх бүхий шүүхийн байгууллагын тодорхойлолтыг баталгаат орчуулгын хамт ирүүлэх/;
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Гадаадын этгээд оролцох бол эрх бүхий шүүхийн байгууллагын тодорхойлолтыг баталгаат орчуулгын хамт ирүүлэх/;
-
Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй тухай тодорхойлолт;
/Дээрх баримт бичгийг эх хувиар ирүүлнэ. Хуулбар хувь ирүүлэх тохиолдолд нотариатаар баталгаажуулан ирүүлэх шаардлагатай. Тодорхойлолтуудыг зар зарласан өдрөөс хойшхи огноогоор авсан байх шаардлагатай бөгөөд аль нэгийг ирүүлээгүй нь тус оролцогчийн саналаас татгалзах үндэслэл болно/
2. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт ирүүлэх.
3. САНАЛ БОЛГОЖ БАЙГАА АЖИЛЛАХ БАГИЙН 50% НЬ ТУХАЙН КОМПАНИЙН ҮНДСЭН АЖИЛТАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД АЖИЛТНУУДЫН СҮҮЛИЙН 3 САРЫН /2020 ОНЫ 01, 02, 03-Р САРУУДЫН/ НД-8 МАЯГТЫГ ИРҮҮЛЭХ. ХЭРЭВ ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭТЭЙ БОЛ ГЭРЭЭНИЙ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛСАН ХУУЛБАР ИРҮҮЛЭХ. - /ГАДААДЫН ЭТГЭЭД ОРОЛЦОХ БОЛ ТУС БАРИМТ БИЧИГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ АДИЛТГАХ НОТЛОХ БАРИМТ ИРҮҮЛЭХ/;
3.1. АЖИЛЛАХ БАГИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГЫГ ИРҮҮЛНЭ.
3.2. ГҮЙЦЭТГЭГЧ НЬ БАКЛАВАР БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ЗЭРЭГТЭЙ ДАРААХ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН БАГ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙНА.
-
Төслийн менежер-1 ажилтан. /10-аас доошгүй жилийн туршлагатай байх/
-
Ерөнхий инженер-2 ажилтан. /10-аас доошгүй жилийн туршлагатай байх/Уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй/
-
Төлөвлөлтийн инженер-2 ажилтан /3 –с доошгүй жилийн туршлагатай байх/- Уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй/
-
Ашиглалтын инженер-2 ажилтан /3 –с доошгүй жилийн туршлагатай байх/- Уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй/
-
Маркшейдер инженер-4 ажилтан /3 –с доошгүй жилийн туршлагатай байх/- Уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй/
-
Геологич-2 ажилтан /2-аас доошгүй жилийн туршлагатай/ /Геологийн инженер мэргэжилтэй/
3.3. ДАРААХ АЖИЛТНУУД НЬ ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДСАН МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ЭСХҮЛ ДИПЛОМТОЙ БАЙНА.
-
Аюулгүй ажиллагааны ажилтан -4 ажилтан /мэргэшилийн үнэмлэх хугацаа дуусаагүй байх/
-
Байгаль орчны мэргэжилтэн – 2 ажилтан
-
Ээлжийн мастер-4 ажилтан /3-аас доошгүй жилийн туршлагатай байх/
-
Засварын механик-4 ажилтан /3-аас доошгүй жилийн туршлагатай байх/
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Санал ирүүлэх оролцогч нь: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онууд
5. Оролцогч нь туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь хүртэл байх ба зарын 1 дэх заалтад заасан баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж саналын хамт ирүүлнэ.
6. Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь:
Санал ирүүлэх оролцогч нь: 40 тэрбум төгрөгөөс багагүй байх;
7. Санал ирүүлэх оролцогч нь:
Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Гүйцэтгэгч компани нь уул уурхайн чиглэлийн компани байх бөгөөд сүүлийн 3 жилийн /2017, 2018, 2019 он/ аль нэг жилд 3 сая м3 буюу түүнээс дээш уулын ажлыг хийж гүйцэтгэсэн байх.
Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар гэрээ дүгнэсэн актын нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл гэрээг бүрэн гүйцэтгэсэн тухай өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх. Тодорхойлолтыг зар нийтлэгдсэн өдрөөс хойш авсан байх шаардлагатай.
8. Ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:
Санал ирүүлэх оролцогч нь:
8.1. Уулын ажлын төлөвлөгөө, зураг төсөл, Уурхайн уулын ажлын горим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн уулын ажил хийх хангалттай хүчин чадалтай, иж бүрэн үндсэн тоног төхөөрөмжүүдтэй байна. Уурхайд ажиллах техникүүд нь Liebherr, Caterpillar, Komatsu, Terex, Hitachi, BelAZ зэрэг фирмийн болон түүнтэй дүйцэхүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн техникүүдтэй байна.
/Уулын үндсэн үйлдвэрлэл буюу хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтэнд ашиглагдах автосамосвалууд нь уул уурхайн стандартын техникүүд байх ба хойноо давхар тэнхлэгтэй автосамосвалыг зөвшөөрөхгүй/
Үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн машин механизм, тоног төхөөрөмж
-
12 м3 буюу түүнээс дээш м3 шанаганы багтаамжтай экскаватор 4 буюу түүнээс дээш байх, Эдгээрийн нийлбэр хүчин чадал нь 60 м3 -ээс багагүй байх
-
6 м3 буюу түүнээс дээш м3 шанаганы багтаамжтай экскаватор 3 буюу дээш байх (Нүүрс олборлолтын ажилд ашиглах)
-
2-4 м3 шанаганы багтаамжтай экскаватор 1 буюу түүнээс дээш байх (Нүүрсний ялгалт, цэвэрлэгээний ажилд ашиглах)
-
100 тн буюу түүнээс дээш тонн даацтай, сард 1,8-1,9 сая м3 хөрс тээвэрлэх хүчин чадал бүхий автосамосвалтой байх.
-
60 тн буюу түүнээс дээш тонн даацтай автосамосвал 20 буюу түүнээс дээш байх (Нүүрс олборлолтын ажилд ашиглах)
Үйл ажиллагаанд шаардлагатай туслах машин механизм, тоног төхөөрөмж
-
5 м3 -дээш хүчин чадалтай бульдозер – 3 ш байх
-
10 м3 -дээш хүчин чадалтай бульдозер – 5 ш байх
-
Ажлын цар хүрээнд тохирсон автогрейдер 3 буюу түүнээс дээш байх
-
60 тн буюу түүнээс доошгүй тонн даацтай усалгааны машин 2 буюу түүнээс дээш байх
-
Ажлын цар хүрээнд тохирсон Гэрэлтүүлэгч цамхаг 12 буюу түүнээс дээш байх
-
Тосолгооны машин 2 буюу түүнээс дээш байх
-
5 тн буюу түүнээс доошгүй тонн даацтай Хог, хаягдлыг тээвэрлэх машин 1 буюу түүнээс дээш байх
-
Автокран 1 буюу түүнээс дээш байх
-
Дугуй өргөгч 1 буюу түүнээс дээш байх
-
Түлшний машин 2 буюу түүнээс дээш байх
-
Усны насостой байх
-
Галын машин 1 буюу түүнээс дээш байх
-
Түргэн тусламжийн машин 1 буюу түүнээс дээш байх
8.2. Гүйцэтгэх этгээд нь үйл ажиллагааны үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн 60% буюу түүнээс дээш хувийг өөрийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ. Эдгээр машин механизм, тоног төхөөрөмж нь Монгол улсын нутаг дэвсгэрт бэлэн байх. Тус машин механизм, тоног төхөөрөмжүүд нь Лизингийн болон Фидуцийн гэрээтэй байж болно. /Зураг, танилцуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирүүлэх/
8.3. Бусад үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах тохиолдолд байгуулсан гэрээнд заагдсан дагуу эхний төлбөр төлсөн баримт хавсаргах, ажил эхлэх хугацаа буюу гэрээ байгуулсанаас хойш 60 хоногийн дотор Монгол улсад орж ирэх боломжтой байх./
8.4. Цанхийн Баруун уурхайн уулын ажлын технологийн удирдлагыг боловсронгуй болгох, уурхайн хяналт диспетчерийн нэгдсэн системийг захиалагч тал нэвтрүүлэхтэй холбоотойгоор диспетчерийн нэгдсэн систем нэвтрүүлэн, хэрэгжүүлэн ажиллах тухай зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх.
8.5. Уурхайд ажиллах тоног төхөөрөмжүүдийг хөрс хуулалт, нүүрс олборлолт болон бусад талбайд ажиллах байдлаар нь оновчтой хуваарьлалт хийж бүтээлийн болон ажлын мөргөцөг, зам, талбайд тоног төхөөрөмж ажиллуулах, нэвтрүүлэх чадвар, ачааллын нарийвчилсан тооцоолол, схем зургуудыг ажлын даалгаварын Хавсралт хүснэгт №2-ийн дагуу боловсруулж ирүүлнэ.
8.6. Уурхайд ажиллах тоног төхөөрөмжүүдийн тоо, бүтээл, ашиглалтанд орсон огноо, техникийн бэлэн байдал зэрэг бусад нарийвчилсан үзүүлэлтүүдийг харуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг ажлын даалгаварын Хавсралт хүснэгт №3-ийн дагуу боловсруулж ирүүлнэ.
9. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 20 тэрбум төгрөгөөс багагүй байх;
10. Түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой.
Оролцогч түншлэлийн хувьд зарын 6 дах заалт ба 9 дэх заалтад заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 6, 7 болон 9 дэх заалтад заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой.
Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзана.
Түншлэл 7, 8 дахь заалтад заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохдоо түншлэлийн гишүүн тус бүрийн нөөц бололцоог хамтад нь харгалзан үзнэ.
11. Оролцогч нь дараах нэмэлт материалуудыг өөрийн саналд ирүүлнэ.
Үүнд:
11.1. Компанийн танилцуулга, түншлэл бол гишүүн тус бүрийн танилцуулга;
11.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого журмууд;
11.3. Байгаль орчны бодлого журмууд;
11.4. Ажлын даалгаварт заасан үнийн саналын нарийвчилсан задаргаа;
11.5. Ажилчдын гэнэтийн осол, амь нас, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, техник тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
11.6. Ажил гүйцэтгэх үе шатны хуваарьт гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулан ирүүлэх;
11.7. Аливаа онцгой байдал үүсэх болон гал түймэр гарсан тохиолдолд ашиглах гал унтраах тусгай зориулалтын тоноглосон галын машин, холбогдох тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, тэдгээрийг ажиллуулах эрх бүхий баг бүрэлдэхүүний танилцуулга;
11.8. Аливаа осол аваарын үед эмнэлгийн тусламж үзүүлэх зориулалтын түргэн тусламжийн машин, эмч, эмнэлгийн ажилтан, яаралтай тусламжийн нэгжийн танилцуулга;
11.9. Санал ирүүлэх этгээд нь 250 буюу түүнээс дээш багтаамжтай ажилчдын кемп буюу ажилчдын сууц, амрах байр, ариун цэврийг хангах орчин, хоол хүнсний агуулах зэрэгтэй байх эсвэл хамтран ажиллах гэрээтэй байх.
11.10. Техникийн засвар үйлчилгээ хийх стандарт засварын төвтэй байх эсвэл түүнийг барих нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
11.11. Санал ирүүлэх этгээд нь шалгарсан тохиолдолд Гэрээ байгуулсанаас хойш 30 хоногийн хугацаанд хавсралтад заасан уулын ажлыг хийж гүйцэтгэх хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжийг уурхайд бэлэн байлгах тухай баталсан албан мэдэгдэл ирүүлэх.
11.12. Шатахууны хангалт, нөөцлөлт болон тусгай зөвшөөрөл бүхий компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээтэй байх.
11.13. Оролцогчийг төлөөлж саналд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл;
11.14. Оролцогч ТОӨЗ-ны 4.2.1-4.2.8-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан мэдэгдэл ирүүлнэ;
Үүнд: ТОӨЗ 4.2.1-4.2.8 дэх заалт:
4.2.1 Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
4.2.2 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;
4.2.3 Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;
4.2.4 Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;
4.2.5 Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий хуульд заасан эрх бүхий байгууллага тогтоосон;
4.2.6 Сүүлийн 3 жилийн хугацаанд Авлигын эсрэг хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан авлигын, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон болохыг шүүх тогтоосон;
4.2.7 Оролцогч нь (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) уг төслийн зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээг хянах зөвлөхөд нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой бол;
4.2.8 Шалгаруулалтад оролцож байгаа хоёр буюу түүнээс дээш тооны тендерт оролцогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг этгээд бол;
12. ТОӨЗ-ны 4.2.2, 4.2.4, 4.2.5 болон 4.2.6-д дурдсан нөхцөл байдал үүсч байсан бол энэ тухайг захиалагчид мэдэгдэж холбогдох шүүх, эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг саналын хамт ирүүлнэ;
13. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс оролцогч этгээдийн харилцагч банк, Монголбанк, нийгмийн даатгал, татвар, Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад төрийн захиргааны байгууллага, шүүх, хамтран ажилласан байгууллагаас тодорхойлолт, мэдээлэл, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;
14. Ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл;
15. Уурхайн бусад багцын бусад хэсэгт уулын ажил гүйцэтгэж буй гэрээт олборлогчийн техникийн бэлэн байдал буурах, уурхайн технологийг алдагдуулахгүй байх зэргээс шалтгаалан захиалагчийн саналаар хөрвүүлэн ажиллахад татгалзах зүйлгүйг зөвшөөрсөн албан мэдэгдэл;
16. Шалгарсан тохиолдолд ажил гүйцэтгэхээр санал болгосон техник, тоног төхөөрөмжийг зөвхөн тухайн ажилд ашиглах тухай баталсан албан мэдэгдэл;
17. Тендерийн баталгааны үнийн дүн: 8,000,000,000 /Найман тэрбум/ төгрөг байна.
Дугаар: ЭТТ/202001062
Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал байх.
Тодруулга:
Дээрх дугаар нь өөр тендерийн дугаартай давхардсан тул ЭТТ/202001036 болж өөрчлөгдсөн болно.
/Зард заасан материалиудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг саналаас татгалзах үндэслэл болно./
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно.
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй. Санал ирүүлсэн этгээдийн нэр болон сонгон шалгаруулалтын нэр, он, сар, өдрийг тод гаргацтай байхаар бичсэн байна.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал