ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Ажилчдыг рашаан сувилалд сувилуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер, ЭТТ/202001060
 
1.”Эрдэнэс-Тавантолгой” ХК  нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ажилчдыг рашаан сувилалд сувилуулах үйлчилгээ үзүүлэх” битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. 
 
2. Энэхүү үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
 
3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Төсөвт өртгийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны  хамт ирүүлнэ. 
 
Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны 10 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 oны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ. 
Тендер нээх хаяг: Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв 5 давхар, 503 тоот.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх тооцно.
 
Хаяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 75055555 дотуур утас-506