ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Тэсэлгээний эрх олгох, эрх сунгах сургалт явуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:75055555 хаягаар авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна.
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Техникийн тодорхойлолтод дурьдсан шаардлагатай бичиг баримтуудыг хавсаргана;
3. Компаний гэрчилгээний хуулбар;
4. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар.
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан Davaajargal.j@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.