ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2020.05.25
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах Уурхайд 576 куб “Хар шороо” нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 507/, webmail: Gonchigtseren.ts@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр татаж авна уу.
 
Бараанд тавигдах шаардлага:
  • Үржил шимтэй, ялзмагийн агууламж өндөр
  • Нарийн хайрга, жижиг чулуу, ургамлын үндэс болон элдэв хоггүй цэвэр байгалийн хар шороон хөрс байна.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компаний гэрчилгээ;
3. НӨАТ гэрчилгээ;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан Gonchigtseren.ts@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.