ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо1: 2020.05.26
Тендер шалгаруулалтын нэр: Тавилга нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001034
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Тавилга нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Ижил төстэй гэрээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад тус бүр хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, бараа хүлээлцсэн акт /нотариатаар гэрчлүүлсэн байх/ , тухайн гэрээ байгуулсан харилцагчийн тодохойлолт.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 3.787.040 / Гурван сая долоон зуун наян долоон мянга дөч / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа2 ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 25 -ний өдрийн 11.00 цагаас өмнө цахимаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 25 ний өдрийн 11.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Н.Эрдэнэжаргал
Е-мэйл: erdenejargal.n@erdenestt.mn
1. Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
2. Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.