ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо1: 2020.06.09
Тендер шалгаруулалтын нэр:  Лац нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001074
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Лац нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртөг буюу 142,400,000 /нэг зуун дөчин хоёр сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртөг буюу 142,400,000 /нэг зуун дөчин хоёр сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт
                                     
Тендерийн хамт төсөвт өргийн 1 хувь буюу 1,424,000 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа2 ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны  өдрийн 09.10 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 7505-5555 дотуур утас-505
Холбоо барих ажилтан: С.Ганхүү
Е-мэйл: gankhuu.s@erdenestt.mn
 
1. Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
2. Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.