ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2020.06.15-ны өдөр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д “Аюултай хог хаягдал тээвэрлэх” ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх ажлын даалгавар болон холбогдох бусад мэдээллийг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:7505-5555 /дотуур утас 511/, webmail: Dulguun.d@erdenestt.mn хаягаар авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Ажлын даалгаварт дурдагдсан гүйцэтгэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангасныг нотлох баримт ирүүлэх;
3. Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
4. Компаний гэрчилгээний хуулбар;
5. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ үү.
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан дээрх мэйл хаягаар ирүүлнэ үү.