ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020.06.18
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа хийх ЭТТ/202001156  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ болно.
 
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь 2-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 5 доошгүй гишүүнээс бүрдэх ба нүүрс, хими технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дадлага туршлагатай эрдэмтэн судлаачид болон нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлсэн аж үйлдвэрлэлийн салбарт ажилласан инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн байна.
3.5. Багийн голлох мэргэжилтэн нь 10-аас доошгүй, бусад мэргэжилтнүүд нь 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
3.6.Багийн гишүүд нь сүүлийн 5 жилээс дээш хугацаанд дотоод болон гадаадад нүүрс химийн судалгаа хийсэн, эсвэл нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөлд оролцсон туршлагатай мэргэжилтнүүд байна.
3.7.Багийн гишүүд дотор бага хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн төхөөрөмж дээр ажилласан туршлагатай, мөн нүүрс боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах буюу үйл ажиллагааг удирдан ажилласан туршлагатай мэргэжилтэн байна.
3.8. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /Түншилж оролцож байгаа тохиолдолд түншлэлийн гэрээ ирүүлнэ/
 
4.Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 06 сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505