УРИЛГА
Огноо: 2020 оны 06 сарын 19
Нэр: Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэх, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээд доорхи материалыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
3. Аж ахуйн нэгжийн танилцуулга;
4. Татварын цахим тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
5. Харьяа Нийгмийн даатгалын байгууллагаас өргүй тухай тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
6. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
8. Харилцагч банкнаас өр төлбөргүй тухай албан бичиг;
9. Тендерт ирүүлсэн үнийн саналд багтаан гэрээний хугацаанд ажлын даалгаврын дагуу чанартай бүрэн хийж гүйцэтгэхийг батлах албан бичиг ирүүлэх;
10. Хашааны үндсэн хийцүүдийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан тайлбарыг зургийн хамт ирүүлэх;
11. Үе шатны ажлын хуваарь. Ажил гүйцэтгэх хугацаа: 120 хүртэл хоног байна.
12. 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, 2019 оны баталгаажсан санхүүгийн тайлан;
13. 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд хамгаалалтын хашаа барьж нийлүүлсэн болохыг нотлох гэрээ /нотариатаар батлуулах/, хүлээн авсан комиссын дүгнэлт, зураг ирүүлэх;
14. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 40%-иас багагүй байх;
15. Ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалт;
16. Төслийн ахлагч нь Хамгаалалтын хашаа хийж гүйцэтгэх гэрээ хариуцан ажиллаж байсан туршлагатай байх /Нотлох баримт ирүүлэх/;
17. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол, 2019 оны 90 дүгээр тогтоолуудыг үндэслэн “тохирлын гэрчилгээ” ирүүлэх.
-
Түншлэл зөвшөөрөхгүй;
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно;
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Сонирхсон этгээд ажлын даалгавар болон нэмэлт мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn