ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Мэргэжлийн байгууллагаар маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийлгэх, уулын ажлын гүйцэтгэлийг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
2.1. Цанхийн зүүн, баруун уурхайн бүсийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын мөргөцөгүүд, ухаш, шимт хөрсний овоолго, зам талбай, агуулах дахь нүүрсний овоолгууд, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн нүүрсний овоолгуудад 2020 оны 08 сарын 31, 2020 оны 12 сарын 31, 2021 оны 06 сарын 30-ны байдлаар тус тус маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийж олборлосон уулын цулын болон шимт хөрс, хөрс, нүүрсний овоолгуудын хэмжээг тодорхойлох;
2.2. Захиалагч компаниудын гэрээ, гэрчилгээтэй эзэмшил газруудын шаардлагатай талбайнуудад кадастр, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажлыг техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх;
2.3. Хэмжилтийн ажлыг маркшейдерийн ажил гүйцэтгэх техникийн заавар, уул уурхайн график зураг, бичиг баримтын стандартаар тавигдсан шаардлагыг ханган гүйцэтгэх;
2.4. Нүүрсний овоолго дахь цулын эзлэхүүн жин, хөрс нүүрсний овоолго дахь сийрэгжилтийн коэффициентийг тодотгож хянах зорилготой сорилт, судалгааны ажлыг түргэвчилсэн (экспресс) хувилбарын программаар гүйцэтгэж дүгнэлт өгөх;
2.5. Тус хэмжилтийн ажлыг 1:1000-ны масштабын зураглалын нарийвчлалтайгаар дэлгэрэнгүй зураглал хийж гүйцэтгэнэ гэх мэт болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хуулбарласан хуулбар;
3.2. Геодези зураг зүй, маркшейдерийн ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл;
3.3. Компанийн танилцуулга;
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт, /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт, /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.6. Татварын цахим тодорхойлолт. / Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.7. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
3.8. Сүүлийн 5 жил буюу 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд Маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийх, уулын ажлын гүйцэтгэлийг тодорхойлох чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, ажлын тайлан;
3.9. Тус ажлыг хийж гүйцэтгэх багийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга.
4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511, Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn