ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020 оны  06 дугаар сарын 23-ны өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх ЭТТ/202001161 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт  /цахим/
Зорилго: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.1-т заасны дагуу гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх. 
 
Уурхай болон хотхоны бүх обьектууд нь болзошгүй байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос үүсэх хохирлыг бууруулах, хамгаалахад чиглэгдсэн чадавхийг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
 
2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
 
3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойш/
 
4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойш/
 
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойш/
 
6. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойш/
 
7. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
 
8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлэх /тендер зарлагдсан өдрөөс хойш/
 
9. Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
 
10. Эрсдэлийн үнэлгээний шинжээчийн мэдээллийг жагсаалтаар ирүүлэх ба үндсэн ажилтанг нотлох НД-8 маягтыг сүүлийн нэг сараар ирүүлэх
 
11. 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
 
12. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх
 
13. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийг ирүүлэх
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn  хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503тоот.
Утас: 75055555-505
Холбоо барих ажилтан: С.Ганхүү