ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
2020.07.17
 
1. Эрдэнэс-Тавантолгой ХК нь Байгаль орчны аудит хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-202001164 төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Уурхайд байгаль орчны аудит хийх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
 
Үүнд:
3.1. Аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга
3.2. Аж ахуй нэгж, байгууллагын гэрчилгээ 
3.3.Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
3.4. Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
3.5. Татварын өргүй тухай тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/ 
3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/ 
3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны аудитын чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
3.8. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд хамтран ажиллах гэрээ болон төлөөлөх эрх бүхийн этгээд болохыг нотолсон баримт бичгийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх/.
 
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 07 сарын 23-ны  өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 10:00 цагаас  өмнө ирүүлнэ үү.
 
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505