ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2020.07.22-ны өдөр
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ажилтнуудын архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, ур чадварыг бататгах, мэргэшүүлэх, хөгжүүлэх зорилгоор дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул эрх бүхий хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Үүнд:
1. “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, хяналт, бүртгэлийн арга зүй” сургалт-5 ажилтан
2. “Архивын бүртгэл, мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зүй” сургалт-3 ажилтан
3. “Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил олгох” сургалт-7 ажилтан
4. “Баримт бичгийн стандарт, баримт бичг зохион байгуулах, бүрдүүлэх” сургалт-11 ажилтан
 
Сонирхсон этгээд ажлын даалгавар болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 503/, webmail: Battsooj.kh@erdenestt.mn хаягаар авна уу.
 
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна.
Үүнд:
1. Үнийн санал болон нэхэмжлэх
2. Эрх бүхий байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
3. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
4. НӨАТ төлөгчийн гэрчилгээ
5. Сургалтын хөтөлбөр
 
Үнийн саналыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөрт багтаан Battsooj.kh@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.