ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020-07-23
Тендер шалгаруулалтын нэр: Автоцистернийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001050/02-1
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Автоцистернийн сэлбэг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим систем болох
www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 2,086,860 /Хоёр сая наян зургаан мянга найман зуун жар/ төгрөгтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байна
- Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад ашигтай ажилласан байх
- Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа буюу сэлбэг нийлүүлсэн болохыг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн акт, бараа хүлээлцсэн акт, эсхүл өмнөх харилцагчийн тодорхойлолт
Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө илгээх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.
Захиалагчийн хаяг: “Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот, Утас: 75055555 дотуур утас-508
Мэйл хаяг: enkhmaa.a@erdenestt.mn