ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд уурын зуухны зураг төсөл, төсөв боловсруулах, халуун тогоо угсрах, барилгын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001002-1
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурын зуухны зураг төсөл, төсөв боловсруулах, халуун тогоо угсрах, барилгын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул
www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал.
Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ын хурлын өрөөнд
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг
www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512