ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020 оны 08  дугаар сарын 03-ны өдөр
 
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллагууд  хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах уурхайн 120 орчим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээ хийх ажил болно. 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
 
Үүнд:
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлаж ирүүлэх.
3.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэл авч, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд бүртгүүлсэн тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, мэргэжлийн байгууллага байх. /нотлох баримт ирүүлэх/
3.4. Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх. /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/ 
3.5. Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх /2018, 2019 он/
3.6. Үнэлгээг гүйцэтгэхэд ашиглах багаж хэрэгсэл  болон  нөөцийн жагсаалт гаргаж ирүүлэх.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно. 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны 5. www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Хаяг:
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот
Утас: 70118585-508