ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ЭТТ/202001073 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем
www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1 хувь буюу 722,030 (долоон зуун хорин хоёр мянга гуч) төгрөгтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 он тус бүрт борлуулалтын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
3. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50%-иас доошгүй өртөгтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, гэрээг дүгнэсэн акт эсхүл бараа хүлээлцсэн акт
4. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад тус бүрт ашигтай ажилласан байна.
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхрын 503 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон оролцогчид мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508