ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2020 оны 08 дугаар сарын 04-ний  өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Геологи, уул уурхайн программ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 5 багцтай ЭТТ/20200735 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Уул уурхай, геологийн программ нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
Багц 1: Геологи, уул уурхайн Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ
Багц 2: Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний  программ
Багц 3: Уул уурхайн тээвэр оновчлолын программ
Багц 4: Ил уурхайн тактик төлөвлөлтийн программ
Багц 5: Ил уурхайн загварчлал, төлөвлөлтийн программ
Багц 6: Ил уурхайн стратеги төлөвлөлт, оновчлолын программ
 
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Багц тус бүрийн төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
1. Сүүлийн 2 жилийн /2018, 2019 онууд/ борлуулалтын орлогын дундаж нь Багц тус бүрийн төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь Багц тус бүрт төсөвт өртгийн 30%-иас  багагүй байна
3. Сүүлийн 2 жилийн  /2018, 2019 онууд / аль нэг жилд ашигтай ажилласан байна.
4. Сүүлийн 2 жил буюу, 2018, 2019, 2020 онуудад уул уурхайн программ нийлүүлсэн тухай 1-ээс доошгүй гэрээний хуулбар,  гэрээг дүгнэсэн акт, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө илгээх ба тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.
 
Захиалагчийн хаяг:
“Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508