ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр                                                                        
Тендер шалгаруулалтын нэр: 40м урттай автожин
Дугаар: ЭТТ/202001005
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 40м урттай автожин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30  хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгийн 50% буюу 95,782,500 төгрөгөөс багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 30% буюу 57,469,500 төгрөгөөс багагүй /тавин долоон сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуун төгрөг/-өөс багагүй байхаар баталгаа ирүүлэх. 
Аудитлагдсан санхүүгийн тайлан ирүүлэх шаардлагагүй бөгөөд тендер нээх өдөр сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны санхүүгийн тайланг татан үзнэ.
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд автожин нийлүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
 
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 1,915,650 /нэг сая есөн зуун арван таван мянга зургаан зуун тавин төгрөг/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ үү.
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим  систем www.tender.gov.mn-д ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс Таван толгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
 
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5-р давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-511