ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.08.12
Төслийн нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д зорчигч тээврийн /автобус/ үйлчилгээ үзүүлэх
Дугаар: ЭТТ/202007364
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д зорчигч тээврийн /автобус/ үйлчилгээ үзүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-иас багагүй хэмжээтэй байна.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019 он/
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: 5,148,000.0 төгрөг 
 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 11 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 75055555 дотуур утас-508