ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.08.20
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Хөдөлмөр хамгааллын өвөл, зуны гутал, хувцас, хэрэгсэл, бээлий нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001062/02
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Хөдөлмөр хамгааллын өвөл, зуны гутал, хувцас, хэрэгсэл, бээлий нийлүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны борлуулалтын орлогын нийлбэр нь тендер шалгаруулалтын тухайн багцын батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Ашигтай ажилласан байх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад ашигтай ажилласан байх.
Тендерийн хамт /Багц №01-1,000,000₮, Багц №02-2,800,000₮, Багц №03-4,000,000₮, Багц №04-200,000₮, Багц №05-2,000,000₮, Багц №06-160,000₮, Багц №07-5,500,000₮, Багц №08-6,000,000₮, Багц №09-250,000₮, Багц №10-1,600,000₮, Багц №11-1,540,000₮, Багц №12-1,000,000₮, Багц №13-6,000,000₮, Багц №14-250,000₮, Багц №15-1,600,000₮, Багц №16-150,000₮, Багц №17-20,000₮/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал