ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020.08.25
 
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа хийх ЭТТ/202001156  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Нүүрсний гүн боловсруулалт, хими технологийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ болно.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.5. Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.6. Татварын байгууллагад өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.7Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.
3.8.Сүүлийн хоёр жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд  гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний орлого төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
3.9. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 5-с доошгүй гишүүнээс бүрдэх ба нүүрс, хими технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дадлага туршлагатай эрдэмтэн судлаачид болон нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлсэн аж үйлдвэрлэлийн салбарт ажилласан инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн байна.
3.10. Багийн голлох мэргэжилтэн нь 10-аас доошгүй, бусад мэргэжилтнүүд нь 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
3.11.Багийн 3-аас доошгүй гишүүн нь 5 жилээс дээш хугацаанд нүүрс химийн судалгаа хийсэн, эсвэл нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөлд оролцсон туршлагатай мэргэжилтнүүд байна.
3.12.Багийн гишүүд дотор бага хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн төхөөрөмж дээр ажилласан туршлагатай, мөн нүүрс боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах буюу үйл ажиллагааг удирдан ажилласан туршлагатай мэргэжилтэн байна.
3.13. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /Түншилж оролцож байгаа тохиолдолд түншлэлийн гэрээ ирүүлнэ/
 
4.Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505