2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Стандартын сургалт зохион байгуулах ЭТТ/202001175 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Компанийн 2019 онд нэвтрүүлсэн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г илүү сайжруулах зорилгоор ур чадварыг дээшлүүлж мэргэшүүлэх, хөгжүүлэхэд оршино. ISO 9001:2015, ISO 45001:2018, Чанарын онолын арга зүй, мэргэшүүлэх сургалт, Эрсдэлийн удирдлагын менежмент, Эрсдэлийг тодорхойлж удирдах арга зүй ISO 31000, ISO 14001:2015, Чанарын удирдлагын тогтолцоо 30400:2018, Менежментийн нэгдсэн тогтолцооны дотоод аудитор бэлтгэх гэх зэргийг агуулсан сургалтуудыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:
3.1. Компанийн танилцуулга ирүүлэх;
3.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх;
3.3. Эрх бүхий байгууллагаас тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлийг эх хувиас скайнердэж ирүүлэх;
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлэх; /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/
3.5. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт ирүүлэх; /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/
4. Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан тендерт оролцогчдын Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын татварын төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
5. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;
6. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх; /Ижил төстэйд ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 гэх зэрэг сургалтуудыг зохион байгуулсан байх/
7. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
8. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Харилцах албан тушаалтан: Д.Нямбаяр
Утас: 75055555-506