ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр
Автомашины дугуй нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202001057 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
 
“Эрдэнэс-Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автомашины дугуй нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
Үүнд:
Багц №1 Төв оффисын автомашины дугуй;
Багц №2 Уурхайн автомашины дугуй;
Багц №3 Дугуйт ачигчийн дугуй;
 
Tендерийн баталгааны дүн нь:
Багц №1 Төсөвт өртгийн 1 хувь буюу  249,780 төгрөг
Багц №2 Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,769,900 төгрөг
Багц №3 Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,680,000 төгрөг байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны нийт борлуулалтын орлогын дундаж нь Багц тус бүрт тухайн тендер шалгаруулалтын батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд ашигтай ажилласан байх. 
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхарт 503 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот 
Утас:75055555 (дотуур утас 507)