ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2020 оны 09 сарын  03
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Тавилга нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т зааснаар мөн хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангах, тухайн барааг нийлүүлэх  чадавхитайг нотлох баримт ирүүлнэ.  
 
Үнийн саналыг 2020  оны 09 дугаар сарын 10-ний өдрийн 12.00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлэх ба техникийн тодорхойлолт болон холбогдох бусад мэдээллийг авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Н.Эрдэнэжаргал
Е-мэйл: erdenejargal.n@erdenestt.mn
 
Гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг үнийн саналын хамт ирүүлнэ.
Үүнд: 
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ-нотариатаар баталгаажуулах
 
2. ШШГЕГ-ын тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
 
3. Татварын цахим тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх, өр төлбөргүй байх /
 
4. 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт 
2019 оны жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгөөс багагүй байх, 2019 онд ашигтай ажилласан байх/
 
5. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд  тус бүр хийж гүйцэтгэсэн  ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, бараа хүлээлцсэн актны нотариатаар баталгаажуулсан хуулбар.
 
6. Нийлүүлэхээр санал болгож буй бараа тус бүрийн зураг, үйлдвэрлэгчийн каталогийг ирүүлэх, / Техникийн үзүүлэлттэй харьцуулсан үзүүлэлт/
 
7. Үйлдвэрлэгч, албан ёсны гэрээт борлуулагчийн итгэмжлэл Импортын барааны хувьд Албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар, нийлүүлэх сейфний олон улсын сертификат ирүүлнэ. /Баталгаат орчуулагчаар орчуулж ирүүлэх, /Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд албан ёсны борлуулагчийн гэрчилгээ шаардлагагүй үйлдвэрлэгч болохыг нотлох баримт ирүүлэх/
 
8. Захиалагчийн заасан хугацаанд буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш 21 хоногт нийлүүлэх тухай албан  бичиг
 
9. Баталгаат хугацааг тодорхойлсон албан бичиг / Баталгаат хугацаанд үзлэг үйлчилгээ болон гэмтэл засварыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх тухай /
/Төв оффисын агуулахад барааны 60 %-ийг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайд барааны 40 %-ийг өөрийн унаагаар хүргэж хүлээлгэж өгнө. Уг тээвэртэй холбоотой зардлыг үнийн саналд тооцон ирүүлнэ./