ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багц сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны, удирдах ажилтны, сургагч багшийг мэргэшүүлэх болон ажлын байран дахь аюулгүй ажиллагааны, хөдөлмөрийн аюулгүй байдлын модуль 1, 2, 3 гэх сургалтууд болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг
-
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-
Эрх бүхий байгууллагаас олгогдсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /Нотариатаар батлуулах/,
-
Санхүүгийн тайлан: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан ирүүлэх,
-
Ижил төстэй ажил: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй сургалтын үйлчилгээ үзүүлж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх,
-
Төслийн багийн гишүүдийн мэдээлэл: Төслийн баг нь 5 ба түүнээс дээш гишүүдтэй байх ба тус чиглэлээр сургалт явуулж байсан мэдээллийг жагсаалтаар ирүүлэх,
-
Харьяа дүүргийн нийгмийн даатгалын газрын өргүй талаарх тодорхойлолт ирүүлэх,
-
Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх,
-
ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх.
-
Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй цахим системээс татан үзнэ. /Татан үзэхэд тендер нээсэн үеийн байдлаар өр болон дутуу төлөлтгүй байх/
(нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим системээр болон дор дурдсан хаягаар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний [17:30]-аас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах газрын цахим системээр [2020 оны 09 дүгээр сарын 15-ны] өдрийн 11:00-аас өмнө ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Утас: 7505-5555-511