ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2020 оны 09 сарын 04
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уран сайхны кино, олон ангит кино бүтээх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Уран сайхны кино, олон ангит кино бүтээх үйлчилгээ нь дараах багц бүхий ажлуудаас бүрдэнэ:
 
Багц 1: Уран сайхны кино
  • Монгол Улсын хөгжлийн асуудлууд, өнөөгийн нийгмийн дүр төрх, ирээдүй хойч үед түүх, соёл, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээх, өвлүүлэн үлдээх талаар асуудал дэвшүүлсэн, сургамж бүхий агуулгыг уран сайхны аргаар илэрхийлэх
 
Багц 2: Олон ангит уран сайхны кино
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойг тохиолдуулан компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой байх;
  • Компанийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, уурхайчдын ажил, амьдралыг олон ангит киногоор дамжуулан уран сайхны аргаар үзүүлэх.
 
Сонирхож буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар гэрчлүүлэн/
2. Байгууллагын танилцуулга
3. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
4. ШШГЕГ-ын тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
5. Татварын цахим тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
6. 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт 
7. Сүүлийн 5 жилд /2015-2019/ 1 ангит уран сайхны болон 10 ба түүнээс олон ангит кино 1-ээс доошгүйг бүтээж, телевизийн сувгаар дамжуулан олны хүртээл болгосон байх /киноны постер болон трейлерийг ирүүлэх/
8. Сүүлийн 2 жилийн /2018, 2019 оны/ борлуулалтын орлогын дундаж нь тухайн багцын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
 
Үнийн санал болон холбогдох материалаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлнэ.
 
Сонирхсон этгээд доорх линкээр орж ажлын даалгаврыг авна уу.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: Л.Болд
 
Ажлын даалгавар татах