ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 09 сарын 07
Liu gong 855N маркийн дугуйт ачигчийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ202001056 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Liu gong 855N маркийн дугуйт ачигчийн сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.  
 
Энэхүү  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байх ба 2,800,000.00 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
 
Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны  өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутанд  нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой  нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот 
Утас:75055555 (дотуур утас 505)