ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Уурхайн обьектууд, технологийн замууд, уурхайн улнаас сорьц цуглуулж байгалийн хийн иж бүрэн шинжилгээ хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
2.1. Байгалийн хийн үзүүлэлтийг хэмжих.
Үүнд:
  • Метан /CH4/;
  • Этан /C2H6/
  • Этен /C2H4/
  • Пропан /C3H8/
  • Устөрөгч /H/
  • Азот /N/
  • Хүчилтөрөгч /O/
  • Угаарын хий /CO/
  • Нүүрсхүчлийн хий /CO2/
2.2. Жилд 2 удаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбар уурхайд очиж сорьц цуглуулан шинжилгээ хийнэ. Шинжилгээний дүнг тухай бүрт явуулах ба шинжилгээний тайланг 2 удаагийн шинжилгээний дараа нэгтгэн гаргах;
2.3. Эцсийн тайланд цэг тус бүр дээрх хэмжилтийн дүн шинжилгээнд боловсруулалт хийж хэрхэн саармагжуулах талаар зөвлөмж дүгнэлт бэлтгэн Захиалагчид хүргүүлэх
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд: 
3.1. Улсын бүртгэлийн  гэрчилгээний эх хувиас хуулбарласан хуулбар;
3.2. Зөвлөхийн танилцуулга;
3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.4. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.5. Татварын цахим тодорхойлолт / Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
3.6. 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
3.7. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай Стандарт, хэмжил зүйн газрын магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторитай болохыг нотлох баримт ирүүлэх /Өөрийн эзэмшлийн бол гэрчилгээ, сертификат эсхүл түрээсийн болон хамтран ажиллах гэрээ/.
 
4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-503
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn