НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2020-СО-07
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Чанарын дундаж үзүүлэлт:
Үнслэг (db) |
Чийглэг (Ar) |
Дэгдэмхий (daf) |
Хүхэр (db) |
G index CV (ar) |
14.0 (±3) |
3.13 |
27.5 (+/-2) |
0.92 (+/-0.3) |
81.0 (+/-5) |
17.30 (±4) |
3.70 |
26.5 (+/-1) |
1.05 (+/-0.3) |
72.0 (+/-5) |
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 55.28 ам.доллар/тонн
Хэмжээ: 500,000 тонн
Үнийн хөнгөлөлт:
-
Урьдчилгаа 5.0 сая ам.доллар төлбөл үнэ 3.8%
-
Урьдчилгаа 7.5 сая ам.доллар төлбөл үнэ 4.9%
-
Урьдчилгаа 10.0 сая ам.доллар төлбөл үнэ 6.0% тус тус хөнгөлнө.
Хэмжээ: 1,000,000 тонн
Үнийн хөнгөлөлт:
-
Урьдчилгаа 7.5 сая ам.доллар төлбөл үнэ 4.9%
-
Урьдчилгаа 10.0 сая ам.доллар төлбөл үнэ 6.0% тус тус хөнгөлнө.
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
-
Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
-
Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
-
Хамтарсан санал хүлээн авахгүй. Нэг хуулийн этгээд дангаараа санал ирүүлнэ;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2020-09-28-ны 11:00 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхарт
Холбогдох утас: 75055555-ext.-910
Маягт татах авах: