НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2020-OX-03
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж Цанхийн уурхайгаас олборлосон исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Чанарын дундаж үзүүлэлт:
Total Moisture (Ar) |
Ash (db) |
Sulphur (db) |
CV (ar) |
VM |
6.84 |
20.48 |
0.50 |
5,799 |
28.56 |
6.86 |
17.29 |
0.64 |
6,073 |
28.26 |
Сонгон шалгаруулалтын үнэ: исэлдсэн нүүрс 9.50 ам.доллар/тн
Хэмжээ: 50,000 тонн
-
Үнийн хөнгөлөлт:
-
Урьдчилгаа 50% төлбөл үнэ 4.2%
-
Урьдчилгаа 100% төлбөл үнэ 7% тус тус хөнгөлнө.
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000-20,000 тонн
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
-
Худалдан авах хэмжээ, ачилтын хуваарь;
-
Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
-
Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө,
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө,
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
Материал хүлээн авах хугацаа: 2020-09-28-ний 11:00 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхарт
Холбогдох утас: 75055555-ext.-910
Маягт татаж авах: